Монгол угсаатны хувцас нь байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болжээ.
Монгол үндэстний хувцас нь нөмрөгтэй төстэй ба ямар нэгэн халаасгүй байдаг. Дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг байна. Бүсэлсэн бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг.
Монголчууд голдуу ташуу болон дөрвөлжин энгэртэй дээл өмсдөг. Монголчууд дээл хувцсаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг материалаар хийдаг ба үнэт эдлэл, хээ угалз, алт мөнгө, шүр сувд ба эрдэнийн чулуугаар чимэглэдэг. Монголын бүх үндэстэн ястнууд нь өөр өөрийн гэсэн толгойн гоёлтой (тоорцог, юүдэн, зарантай г.м) ба энэ үеэс эхлэн олон төрлийн малгай болон гутал төрөл бүрээр хөгжсөөр ирсэн юм.
没有评论:
发表评论